Гуравдугаар сард уншсан 3 номны сэтгэгдэл

Kush
3 min readMar 31, 2021

--

1. Билл Браисон- The Body: A Guide for Occupants (2019)

Төрөл: Шинжлэх ухаан, судалгаа, баримтат

Хуудасны тоо: 450

Хэвлэлийн компани: Doubleday Books

Биологи, эмнэлзүй, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны ололт баримтуудыг хамгийн сүүлийн үеийн судалгаануудад тулгуурлан тодорхой, чамбай тайлбарлаж бичжээ. Над шиг анагаахын суурьгүй мөртлөө нийгмийн эрүүл мэндийн салбар луу орж байгаа хүнд биологийн тухай ерөнхий ойлголтыг маш ойлгомжтой үг хэлээр тайлбарлаж өгч чадлаа.

2. Паула Шьер- Make It Bigger (2005)

Төрөл: Дизайн урлаг, намтар, дурдатгал

Хуудасны тоо: 272

Хэвлэлийн компани: Princeton Architectural Press, New York

“Томруул” нэртэй нэгэн төрлийн каталог, нэг төрлийн сурах бичиг, дурдатгал ном санж. Хүний үзэж туулсан өчнөөн жилийн ажил хөдөлмөр, тэр дундаа ойлгож ухаарсан бүхнийг хэдхэн хуудсанд ингээд уншчихдаг бид азтай юмаа гэж бодлоо. Тэрээр график дизайныг зар сурталчилгаа, хөгжмийн цомог, бараа бүтээгдэхүүний брэндин, нийгэм улс төрийн сэдэвт аян, банк, театр, барилга архитектур, орон зай гэх мэт бүхий л салбарт ямар уялдаа оролцоотой, бас нөлөөтэй байдаг тухай онолын талаас гэхээс илүүтэй өөрийн үзэж туулсан баримтуудад үндэслэн хүчилж биш, эвлэг хэрнээ үнэнээр тайлбарлах гэж оролджээ. Тэр утгаараа өөрийнх нь өөртөө болон бусдад хандах сэтгэл хөдлөл хандлагууд нь унших явцад мэдрэгдэнэ.

Зарим эшлэлүүд:

“The act of designing is more ephemeral; it is an intuitive process informed by external forces that direct the intuition. Whereas a solution can be explained, the process that created it can never adequately be understood. That’s why the process is so mistrusted, misunderstood, even resented. The result is something that is various parts intellect, inspiration, and obsession.”

“Too much intellect smothers obsession, too much obsession smothers intellect, and too much of either smothers inspiration.”

3. Г.Жигжидсүрэн- “55:25 | Сүүдэр шийний хүүхдүүд” (2017)

Төрөл: Дурдатгал, судалгааны өгүүлэл

Хуудасны тоо: 424

Хэвлэлийн компани: BCI хэвлэлийн компани

Энэ ном бол АЖ, УГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэн монгол киноноос 55-г сонгон авч, мэргэжлийн хүний өнцгөөс тайлбарласан эсээнүүдээс бүрдэх ажээ. 25 гэсэн тоо бол түүний бүтээсэн кино. Тэрээр номоо гурав бүлэглэж “Хөх толботой хүүхдүүд”- 37 монгол кино, “Харь овогтой хүүхдүүд болон ихэр жаалууд”- гадны уран бүтээлчилтэй хамтарсан болон тэдний бүтээсэн 6 кино, “Миний муусайн хүүхдүүд”- өөрийн бүтээсэн 12 киног сонгож бичсэн байна.

Бүтээлүүдийг он цагийн дарааллаар бичихдээ киноны ололт амжилт, бүтээх үйл явцын баримт сэлтийг үнэнээр өчиж, заримыг нь залруулж түүхэн бодитоор нь үлдээх гэсэн чинхүү хичээл зүтгэлээр ханджээ. Үнэхээрийн кино бүтээгчдэд нэгэн сайхан гарын авлага, эргэцүүлэл, үнэлт харааны чигийг өгөх бүтээл аж. Ялангуяа социализмын үед киног бүтээх нь ямар эрхээс ямар хязгаар хүртэл замыг туулж хийдэг, ямар ажил хөдөлмөр, бас ямар хувь тохиолоор бүтэж байсныг өөрийн үзсэн харсан, элдэв хэвлэлээс уншсан, бусдын ярьсан баримтад тулгуурлан бүтээл болгоноос яг л цөмийг нь бичжээ.

Ухаарч сэхээрч, уярч уншлаа. Өөрийнх нь бүтээсэн киноны хэсгүүд ялангуяа “Хүн чулууны нулимс”-ын хэсэг дээр биеийн үс босч, энэ хүнийг бишрэн шүтэхээс өөр аргагүй байсаан. He is an icon!

Номын талаар номын төгсгөлд урлагийн түүхч Ж.Бодьбаатарын тодорхой бичсэн нь бий учраас ингэсгээд би сэтгэгдлээ татъя.

***

Нэгдүгээр сард уншсан номнууд

Хоёрдугаар сард уншсан номнууд

***

Instagram

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm