Наймдугаар сард уншсан гурван номын сэтгэгдэл

Kush
3 min readSep 1, 2021

--

Карл Л.Рожерс- On Becoming a Person: a Therapist’s View of Psychotherapy (1995)

Төрөл: Сэтгэл судлал, баримтат

Хуудасны тоо: 448

Хэвлэлийн компани: Mariner Books

Lkhamsuren Dashkhorol судлаачаас өөрийгөө хайрлах сэтгэлзүйн бүтээл санал болгооч гэхэд энэ номыг нэрлэсэн. Мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалч хүний ном учраас цөөнгүй кэйс дээр үндэслээд түүнийгээ шинжлэх ухааны үүднээс бас туршлагын үүднээс тайлбарласан. Туршлага гэдгийг Карл автор бүр маш гайхалтайгаар тайлбарлаж хэлнэ лээ. Зүй нь үр дүн бол сэтгэлзүйч-үйлчлүүлэгчийн үйл явцаас хамаарах тул юм бүхэн шинжлэх ухааны гаргалгаатай байх шаардлагагүй гэдгийг тодотгосон. Мань мэтийн сайн дурын уран сайханчид бол номын кэйс бүр шаардлагагүй санагдав. Өөрийгөө үнэнээр олж харах нь өөрчлөлт гэдэг хувьсагч зүйл, баримт бол нөхөрсөг, үнэн бодит байдал нь хүнийг муу муухай руу дагуулдаггүй гэх мэт гоё гаргалгаанууд их.

Туулж, туршлагажих замаар олж мэдэх миний жинхэнэ хүн, өөрөөсөө илүү нэгэн болох, эсвэл дутуу нэгэн болох шаардлагагүй тухай. Хэн нэгэн хүний өмнө хэн нэгэн болох шаардлага огт үгүй тухай. Эцэст нь тодорхой хэмжээнд бид “нүцгэрч” чадвал амьдралын утга учир луу чиглэсэн философийн асуултууд эрхгүй дотроос цухалзаад ирж байна.

Скотт МакЛауд- Understanding the Comics: The Invisible Art (1993)

Төрөл: Бүтээгчийн хөгжил, комик

Хуудасны тоо: 208

Хэвлэлийн компани: A Kitchen Sink Book and Harper Collins

Нийтэд түгсэн комик нь нэршлийн хувьд сүүл үеийн ойлголт аж. Комик бүтээгчдийг иллсютраторууд, эсвэл “арилжааны уран бүтээлчид” гэж ч нэрлэж байжээ. Скоттын эл ном комик гэж юу болох, түүнийг ямар агуулга хэлбэрээр хийдэг, комикуудын харьцуулалт зэргийг дэлгэж түүнийхээ гол ухагдахууныг номын турш хайна. Эрэл нь 15 жилийн турш үргэлжилсэн. Өө тийм, ном нь ингэж тайлбарлахдаа бүхэлдээ комикоор дүрсэлж бичигдсэн. Хэллэгийн хувьд баялаг, зургийн хувьд мэдээж ярилтгүй. Харааны урлаг- далд бэлэгдлүүд.

Зарим нэг эшлэлүүдээс дурдвал:

  • “Cartooning isn’t just a way of drawing, it’s a way of seeing.” “I’m just a little voice inside your head.”, “inanimated objects”, “pictures are received and writings are perceived”

Жон Ж.Рэйтий- Spark: The Revolutionary New Science of Exercise and the Brain (2008)

Төрөл: Баримтат, эрүүл мэнд, шинжлэх ухаан

Хуудасны тоо: 304

Хэвлэлийн компани: Little Brown Spark

“Дасгал хийхлээр сайхан болчихдог” гэдэг нь чухамдаа юу мэдрээд, тэр мэдэрсэн зүйл нь хаана ямар үйл ажиллагаа болоод ийм зүйл болдогийг сайхан тайлбарлажээ. Дотоод шүүрлийн ажиллагаа, хөдөлгөөн, эрүүл мэнд, хүнс зэргийг судалгаа, баримт, кэйсүүдээр гоё өгүүлсэн. Аудио ном байсан болохоор цаасан хэлбэрээр нь уншъя гэж бодлоо.

***

Санал болгох:

Долдугаар сард уншсан номнууд

Зургадугаар сард уншсан номнууд

Тавдугаар сард уншсан номнууд

Дөрөвдүгээр сард уншсан номнууд

Гуравдугаар сард уншсан номнууд

Хоёрдугаар сард уншсан номнууд

Нэгдүгээр сард уншсан номнууд

2020 уншсан 18 ном

Сошиал хуудсууд:

Instagram

Twitter

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm