Аравдугаар сард уншсан гурван номын сэтгэгдэл

Kush
3 min readOct 30, 2021

--

Д.Сарангуа, Х.Сүрэн- “Өчигдөрт илгээх захидлууд” (2021)

Төрөл: Хувь хүний хөгжил

Хуудасны тоо: 108

Хэвлэлийн компани: BCI

Номын хуудсанд зочлох линк

“Бид бүгд л эмтэрхий. Тэр завсараар л гэрэл гийдэг” гэж хэн нэгний хэлсэн үг байдаг. Энэ ном нь өөр дотроо аялахуй, талархахуй, эдгэрэхүйн үйл аж.

Номд өгүүлэх 12 сэдэв хэдий жижиг мэт боловч ямар ч этгээд өөрийгөө ахин нэг харахдаа хий хоосон урмаар өөрийгөө ташуурдах бус үнэнээр хандах боломжийг олгож байна. Яагаад тэр аялал нь үнэн, хоосон биш байсан гэхлээр зохиогч Сарангуа тэр замаар өөрөө явсан шиг мэдрэгдлээ. Сэдэв бүрт тохирсон Сүрэнгийн бүтээлч зургууд танд тэдгээр сэдвүүдийг хоногшиход тусална. Ер нь ном бүхэлдээ дулаахан агаад эргээд би хүүхэд болсон мэт болсон.

Зав зайгүй амьдралын минь дунд өөрийгөө тольдож, цагийг түрхэн ч болов зогсоох таатай боломж байлаа.

Антон Чехов- Uncle Vanya (1897), The Cherry Orchard (1904)

Төрөл: Жүжгийн зохиолууд

Аудио хувилбар: Christopher Hampton, Frank Dwyer, Nicholas Saunders

20-р зууны эхэн үеийн нийгэм, улстөрийн нөхцөл байдлын нэгэн тусгал болсон царьчуудын төлөөлөл энд гарна. Дүрүүдийн ил далд сэтгэл хөдлөл, нас насны үзэл санаа, харилцаа, баяр гуниг жижиг мөртлөө даацтай зохиолуудад бүрэн, яв цав илэрхийлэгджээ.

Элизабет Блэкбөрн, Элисса Эпэл- “Теломерийн нөлөө” (2017)

Төрөл: Эрүүл мэнд, шинжлэх ухаан

Хуудасны тоо: 380

Орчуулагч: Э.Цацрал

Хэвлэлийн компани: Очирпресс ХХК

Хүний биеийн хромсомын хамгаалалтын үүргийг гүйцэтгэгчийг теломер гэх бөгөөд энэ нь бидний эрүүл мэнд, урт удаан амьдралд яаж нөлөөлж болдог талаар өгүүлсэн маш сонирхолтой шинжлэх ухааны бүтээл байна. Өөрсдийн биеийн теломерыг бид богиносгож эрт өтлөх үү, эсвэл хамгаалж урт удаан амьдрах уу гэдэг нь ганц бидний хооллолт, дасгал хөдөлгөөнөөс шалтгаалаад зогсохгүй нийгэм, орчин, хүмүүжил гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг аж. Энэ мэт хүчин зүйлээс хамааран биеэ бүхэлдээ хэрхэн хамгаалж, эрүүл авч явах талаар олон судалгаанууд, кэйсүүд дээр үндэслэн тайлбарласан сайн бүтээл болжээ.

***

Санал болгох:

Есдүгээр сард уншсан номнууд

Наймдугаар сард уншсан номнууд

Долдугаар сард уншсан номнууд

Зургадугаар сард уншсан номнууд

Тавдугаар сард уншсан номнууд

Дөрөвдүгээр сард уншсан номнууд

Гуравдугаар сард уншсан номнууд

Хоёрдугаар сард уншсан номнууд

Нэгдүгээр сард уншсан номнууд

2020 уншсан 18 ном

Сошиал хуудсууд:

Instagram

Twitter

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm