Арваннэгдүгээр сард уншсан таван номын сэтгэгдэл

Kush
3 min readDec 2, 2021

--

Дэбби Миллман- Brand Bible (2012)

Төрөл: Дизайн

Хуудасны тоо: 312

Хэвлэлийн компани: Rockport Publishers

Брэндийг хэрхэн бий болгох аргазүйн ном гэхээсээ илүү энэ нь салбар тус бүрт ямар ялгаатай бий болж, хэрэглэгчдийн дунд хоногшдог онцлог талуудыг маш гоё дизайн өрөлттэй үзүүлсэн ном байна. Номыг зохиолч Дэббигээр овоглосон хэдий боловч бүлэг тус бүр өөр өөр хүн бичсэн нь сонирхолтой болсон байна.

П.Т.Барнум- The Art of Getting Money (1880)

Төрөл: Бизнес

Хуудасны тоо: 50

Хэвлэлийн компани: Fq Classics

Сайн ном санагдсангүй ээ. Энтрепренерүүд мөнгө олоход хэрэгтэй зарим техникүүдийн талаар дурдаж.

Стивен Жонсон- Where Good Ideas Come From (2010)

Төрөл: Баримтат, бизнес, шинжлэх ухаан

Хуудасны тоо: 326

Хэвлэлийн компани: Riverhead Books NY

“Санаа бол ямарваа нэгэн нөхцөл байдлын холбоос, гэхдээ захиалга биш, бас хаос ч биш. Санаа нь хааяа хаалга онгойлгохтой ижил, харин заримдаа ханыг нүүлгэх ч” гэж зохиолч бичжээ. Инноваци нь нэг дор ганцхан хүний тархинд бий болдог нээлт биш тодорхой цаг хугацаа хугацаанд өмнөх хүний хийсэнд нэмэгдэж бий болдог зүйл.

Ном академик хэллэгээр бичигдсэн бөгөөд ойрд ийм хэцүү хэллэгтэй хялбар уншигддаггүй ном уншихад сайхан байлаа. Номыг ахиад уншъя гэсэн бодол төрсөн.

Цоо шинэ юм хийх шаардлагагүй, платформоо ашиглаад, хуучин мэдээллийг шинээр гаргаж тавь, совингоо удаан тат…

Иоханн Хари- Lost Connections: Uncovering the Real Causes of Depression- and the Unexpected Solutions (2018)

Төрөл: Баримтат, эрүүл мэнд

Хэвлэлийн компани: Аудио хувилбар, 9 цаг 20 минут.

Сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл мэндийн эрин үе ирсэн юм бишүү дээ?

Уншчихад илүүдэхгүй гээд нэг их тоохгүй явсан. Сонссон нь боллоо шүү. Сэтгэл гутралыг шийдэх зүйл нь эм биш харин гутралынхаа учгийг олох явдал юм. Хүн бүр өөрсдөдөө, хажууд нэгэндээ анхаарал тавьж, хэн хэнээ жинхэнээсээ сонсож, гадуурхахгүй байх зэрэг зүгээр за гэж хэлэх биш чухлаар авч хэрэгжүүлэхгүй бол ямар гор амсдагийг сайхан дэлгээд тавьжээ. Сэтгэлзүйн асуудлууд цагийн аясаар өөрөө эдгэдэг зүйл биш бөгөөд бас огтоос орхиж болохгүй юмсанж.

Өөртөө би сэтгэцийн хувьд эрүүл гэж огт бардаж болохгүй санагдлаа. Мартагдахааргүй өгүүлэмжтэй ном юм.

Адам Грант- Think Again: The Power of Knowing What You Don’t Know (2021)

Төрөл: Баримтат, хувь хүний хөгжил

Хэвлэлийн компани: Аудио хувилбар, Penguin Audio

Нөгөө “Өөрийнхөө хөөрхөнийг мэдэхгүй хүн л хөөрхөн” гэдэг шиг би “Өөрийнхөө мунхагийг мэдэхгүй нэгэн л мунхаг” гэж боддог юм. Тэгвэл яг энэ тайлбарыг маш оновчтой, шинжлэх ухаанч гаргалгаагаар нэг хэсэгт нь тайлбарласан байна.

Хүний бөндгөр дотор их олон сонин юм байна шүү. Номонд яагаад үнэт зүйлээ итгэл үнэмшлээс дээгүүр тавих нь чухал болох, яагаад өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрч сурахуйд дадах хэрэгтэй, яагаад хүнтэй ярилцахдаа зөв техникээр асуулт асуух, сурч хөгжинө гэдгийг бид сургуульд бараг сураагүй юм бишүү? Яагаадаас илүү яаж гэж хандвал дээргүй юу? Бод бод, гэх их олон мэргэн гаргалгааг бичжээ. Бодууштай. Хөгжье, манлайлъя гэж боддог хүмүүс уншууштай.

***

Санал болгох:

Аравдугаар сард уншсан номнууд

Есдүгээр сард уншсан номнууд

Наймдугаар сард уншсан номнууд

Долдугаар сард уншсан номнууд

Зургадугаар сард уншсан номнууд

Тавдугаар сард уншсан номнууд

Дөрөвдүгээр сард уншсан номнууд

Гуравдугаар сард уншсан номнууд

Хоёрдугаар сард уншсан номнууд

Нэгдүгээр сард уншсан номнууд

2020 уншсан 18 ном

Сошиал хуудсууд:

Instagram

Twitter

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm