Арванхоёрдугаар сард уншсан дөрвөн номын сэтгэгдэл

Kush
3 min readDec 27, 2021

--

Ф.Достоевский- “Газар доороос бичсэн тэмдэглэл” (1864)

Төрөл: Тууж

Хэвлэлийн газар: Монсудар (2017)

Хуудасын тоо: 265

Орчуулагч: Д.Цахилгаан

Нийгэм хүнээс бүрддэг үү, хүн нийгмээр бүрддэг үү гэдэг комплекс нь бие хүн, түүний сэтгэл санаа, сэтгэцэд хэчнээн их нөлөөтэй болохыг улам их мэдэрлээ. Газар доороос бичигч тэнэг хүн яав ч биш, бас өвчтэй ч биш. Харин ч ухаалаг, мэдлэгтэй, сэтгэлтэй, юмсыг олон талаас харж чаддаг нэгэн.

Наманчлалын төрлийн ийм бүтээл яг өнөөгийн Монголын чимээгүй хашхираан. … Атал ийм зохиол яагаад одоо болтол төрөхгүй байгааг гайхаж амжив.

Чиэн Жулиэ Ван- Beautiful Country (2021)

Төрөл: Дурдатгал

Хэвлэлийн газар: Penguin Random House

Аудио ном

1990-ээд оны эхээр Америкад цагаачилсан хятад гэр бүлийн жаахан охин Чиэний дурдатгал. Түүний эцэг эх боловсрол мэдлэгтэй хүмүүс.

Америкийн (цагаануудын) азиудад хэрхэн ялгавартай ханддаг хандлагын талаар өгүүлж байна.

Номын надад таалагдсан зүйл Чиэний бага насны хүүхдийн гэнэн цайлган нүдээр бичигдсэн явдал. Хэрэв том болсон Чиэнээр бичигдсэн бол… ойлгомжтой. Хүмүүс, гэр бүлүүд юуг хайж, юуг эрж өөр улс оронд цагаачладаг юм бол оо? Яг ийм нийтлэг цагаачдын дүр төрх номонд тусгагдсан гэх.

Б.Дөлгөөн, Б.Батбаатар, М.Бямбасайхан- “Ардын хувьсгал: Үзэл санааны түүх” (2021)

Төрөл: Баримтат, түүх, улстөр

Хэвлэлийн газар: Монсудар

Хуудасын тоо: 269

Нийт 6 бүлэгтэй. “Ардчилал”, “Бүгд найрамдах улс мэндэлсэн нь”, “Модерн хувьсгалын эрин үе”, “Америкийн хувьсгал, Францын хувьсгал”, “Октябрийн хувьсгал”, “Ардын хувьсгал”. Ном тун чамбай бичигдэж. Бичвэртэй нь зэрэгцээд, өгүүлэх сэдэвтэй нь тохирсон зургуудыг сайхан өрсөн дизайн эрхгүй таашаалтай байв.

Гурван залуу зохиолч засаглал, улстөрийн талаар өөрсдийн мэдлэг, байр суурьтай байгаагаа номоороо мэдрүүлж (хэдий номонд субьектив өнцөгөөр хандаагүй ч), түүний сацуу хүний эрх, эрх чөлөөг эрмэлзэж бичсэн нь миний санаанд байнга имрэгдээд байлаа.

Дэвид Аттенбороф, Жонатан Хьюс- A Life on Our Planet: My Witness Statement and a Vision for the Future (2020)

Төрөл: Намтар, байгаль орчин

Хэвлэлийн газар: HarperCollins Publisher

Аудио ном

96 настай амьд домог түүнийг мэдэхгүй, хийсэн бүтээсэн баримтат кино бүтээлүүдийг нь үзээгүй хүн ховор байх аа. Гагцхүү энэ цэнхэр гараг бол хүн төрөлхтөний оршин байх цор ганц газар бөгөөд туйлын хэцүү ирмэг дээрээ ирчихээд байгааг машид зөөлөн атлаа хүчтэйгээр бичиж, захиж байна. Ухамсарын шанаа.

***

Санал болгох:

Арваннэгдүгээр сард уншсан номууд

Аравдугаар сард уншсан номнууд

Есдүгээр сард уншсан номнууд

Наймдугаар сард уншсан номнууд

Долдугаар сард уншсан номнууд

Зургадугаар сард уншсан номнууд

Тавдугаар сард уншсан номнууд

Дөрөвдүгээр сард уншсан номнууд

Гуравдугаар сард уншсан номнууд

Хоёрдугаар сард уншсан номнууд

Нэгдүгээр сард уншсан номнууд

2020 уншсан 18 ном

Сошиал хуудсууд:

Instagram

Twitter

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm